ХИЧЭЭЛ 05 / 08 · ҮНЭГҮЙ
Artifacts: код бичихгүйгээр тооцоолуур бүтээх
Худалдан авалтын үнийн тооцоолуур бүтээлгэж, тоогоор шалгаад цэвэрлэх товч нэмнэ.
Видео ачаалсангүй. Интернэт холболтоо шалгаад «Тусад нь нээх»-ийг дарж үзээрэй.
Хэрэгтэй жижиг хэрэгслээ үгээр тайлбарлан бүтээлгэх
Тооцоолуураа бүтээлгээд 10,000₮ × 3 ширхэг, 10% хөнгөлөлт → 27,000₮ болохыг шалга. Дараа нь «Бүгдийг цэвэрлэх товч нэм. Талбарууд хоосорч, үр дүн тэг болно. Одоогийн тооцоолол, загварыг хэвээр үлдээ» гэж хүсээд дахин турш.
Хуулж ашиглах хүсэлт
Худалдан авалтын үнийн энгийн тооцоолуурыг ажиллуулж болох Artifact болгон бүтээ. Оруулах утга: нэгж үнэ, тоо ширхэг, хөнгөлөлтийн хувь. Харуулах үр дүн: нийт үнэ, хөнгөлөгдөх мөнгө, төлөх дүн. Утгыг өөрчлөхөд үр дүн шууд шинэчлэгдэнэ. Бүх нэр, тайлбар монгол хэлээр, үнэ төгрөгөөр байна. Эхлэхдээ талбарууд хоосон, үр дүн тэг байна. Сөрөг тоо болон 100-аас их хувийг хүлээж авахгүй. Тоо ширхэг бүхэл тоо байна. Цэвэрлэх товчийг одоохондоо бүү нэм.
Нэг зөвлөгөө
Гоё харагдаж байгаагаар нь дүгнэхгүй. Хариуг нь өөрөө бодож чадах тоогоор шалгаарай.
ХАМТДАА СУРАЛЦЪЯ
Сэтгэгдэл
Танд юу ойлгомжтой байсан, аль алхамд тусламж хэрэгтэйг бичээрэй.
Сэтгэгдлүүдийг ачаалж байна…