ХИЧЭЭЛ 08 / 08 · ҮНЭГҮЙ
Projects: нэг ажлын мэдээллээ олон чатад ашиглах
Номын дэлгүүрийн лавлахыг төсөлд хадгалж, өөр өөр чатад ашиглаад шинэчилсэн цагийг дахин шалгана.
Видео ачаалсангүй. Интернэт холболтоо шалгаад «Тусад нь нээх»-ийг дарж үзээрэй.
Нэг төслийн мэдээллийг олон чатад дахин ашиглах
Projects дотор шинэ төсөл үүсгээд лавлахаа нэм. Нэг чатад Бямба гарагийн хаах цагийг асуу; өөр чатад дэлгүүрийг танилцуулуул. Дараа нь Бямба гарагийн цагийг 10:00–18:00 болгон, өмнөх цагийг орлох шинэчлэлт гэдгийг тодорхой бич. Шинэ чатад дахин шалга.
Төслийн лавлахад оруулах жишээ
НАВЧ НОМЫН ДЭЛГҮҮР — ДАСГАЛЫН ЛАВЛАХ Энэ бол зөвхөн хичээлд ашиглах зохиомол дэлгүүр. Хаяг: Нарны гудамж, 12 тоот. Даваа–Баасан: 09:00–18:00. Бямба: 10:00–16:00. Ням: Амарна. Жижиг алхам — 12,000₮. Гэрэлтэй санаа — 15,000₮. Амралтын түүхүүд — 10,000₮. Хүргэлт, хөнгөлөлт: мэдээлэл өгөөгүй.
Нэг зөвлөгөө
Төслийн лавлах ба заавар нь өөр өөр үүрэгтэй. Мэдээллээ шинэчилсний дараа шинэ чатад шалга; хуучин хариулт автоматаар дахин бичигдэхгүй.
ХАМТДАА СУРАЛЦЪЯ
Сэтгэгдэл
Танд юу ойлгомжтой байсан, аль алхамд тусламж хэрэгтэйг бичээрэй.
Сэтгэгдлүүдийг ачаалж байна…